huuli-nemelt
Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХарилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-329
Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶20.3. Тусгай хэрэглээний сүлжээг тусгай хэрэглээний холбооны сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэж ангилна.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.10. “харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудангийн бүх төрлийг;
Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 20.5 дахь хэсгийн дугаарыг 20.4, 20.5, 20.6 гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын холбооны гэснийг холбоо, мэдээллийн технологийн гэж тус тус өөрчилсүгэй.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтын “, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах” гэснийг, 20 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 20.1, 20.2, 20.3, 20.4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг, 30¹.1, 30¹.2 дахь хэсгийн иргэн, гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.