Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-332

1 дугаар зүйл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын 21.13/Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/ гэсний дараа , 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/ гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтын “20.7 дугаар зүйлийн 3.3-т” гэсний дараа “, 26.1 дүгээр зүйлийн 6.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/-д” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.