Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-224

1 дугаар зүйл.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.