Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-227

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 65.10 дахь хэсэг нэмсүгэй.

65.10.

Зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.