Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-228

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй.

6.8.

Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.