Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-233

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.3 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.