Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-236

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 15.12 гэсний дараа , 15.33 гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,” гэсний дараа “15.33 дугаар зүйл,” гэж, мөн зүйлийн 14 дэх хэсгийн “Зөрчлийн тухай хуулийн” гэсний дараа “15.33 дугаар зүйл,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий байгууллага тус тус хариуцна.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.