Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-240

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Үндсэн хууль, гэсний дараа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй: 1/27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.9 дэх заалт:

27.1.8.

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх;

27.1.9.

төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх.

3 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Төсвийг төлөвлөх, батлах, гэснийг Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, гэж, 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсгийн байгууллагад гэснийг байгууллага, Улсын Их Хуралд гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэснийг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.