huuli-nemelt
Прокурорын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрПрокурорын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-24, Улаанбаатар21-ne-241
Прокурорын тухай хуульд доор дурдсан агуулгатай 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэг нэмсүгэй.
¶46.8. Энэ хуулийн 46.1, 46.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо зохион байгуулна.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.