Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-333

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1.53 дахь заалт нэмсүгэй:

5.1.53.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.1.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 24.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг; 24.1.2.гадаад ажилтан авахад зуучлах тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг; 24.1.3.зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 500 000-1 000 000 төгрөг; 24.1.4.гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 15 000-30 000 төгрөг.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.