huuli-nemelt
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-24, Улаанбаатар21-ne-334
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12.9. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд зориулсан эх орондоо эргэн ирэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр батлуулан, хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай4 гэснийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай гэж, 28 дугаар зүйлийн 28.8.1 дэх заалтын ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэснийг ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.7 дахь заалтын гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөрийн хэмжээг тогтоох, гэснийг хассугай.
Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.