Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-167

1 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 27¹.1.9 дэх заалт нэмсүгэй:

27¹.1.9.

гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах.

2 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн шилжүүлэх гэсний дараа , хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27¹ дүгээр зүйлийн 27¹.2 дахь хэсгийн “27¹.1.1, 27¹.1.2, 27¹.1.3, 27¹.1.4, 27¹.1.5, 27¹.1.6, 27¹.1.7-д” гэснийг “27¹.1.1, 27¹.1.2, 27¹.1.3, 27¹.1.4, 27¹.1.5, 27¹.1.6, 27¹.1.7, 27¹.1.8-д” гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.