huuli-nemelt
Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-30, Улаанбаатар21-ne-169
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.2 дахь хэсгийн 38.1.6, гэсний дараа 38.1.9, гэж нэмсүгэй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶38.1.9. иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл;
Тайлбар: “Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.