Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-170

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.2 дахь хэсгийн 13.1.9, гэсний өмнө 13.1.6, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.1.6.

иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл;

Тайлбар: “Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.