Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-341

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.1.54 дэх заалт:

5.1.54.

Генетик нөөцийн тухай хуулийн 8.1.3, 8.5.2, 17.3-т заасан тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох.

2/

21 дүгээр зүйлийн 21.1.37 дахь заалт:

21.1.37.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-100,000 төгрөг, ашиг олох зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 500,000-2,000,000 төгрөг, гарал үүслийн тодорхойлолт олгоход 25,000 төгрөг, бичил биетнийг хилээр нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-500,000 төгрөг.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 21.1.30 гэснийг 21.1.37 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.