huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-30, Улаанбаатар21-ne-343
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
¶1/ 7.18 дугаар зүйл.Генетик нөөцийн тухай хууль зөрчих 1.Хуульд заасныг зөрчиж: 1.1. генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан; 1.2. генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бусдад дамжуулсан, худалдсан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2.Хуульд заасан: 2.1.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ зөвшөөрөл авах; 2.2.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг генийн санд хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Хуульд заасан: 3.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглаж байгаа тухай ажлын тайлан, мэдээгээ хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх; 3.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулах; 3.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журмыг сахин мөрдөх; 3.4.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, мэдээллийн нууцыг хадгалах, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг сахин мөрдөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Хуульд заасныг зөрчиж: 4.1.генетик нөөц ашигласны төлбөр, мөнгөн болон мөнгөн бус үр шимийг төлөөгүй; 4.2.генетик нөөцийг ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо мэдүүлээгүй, тоо хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдүүлсэн; 4.3.үр шимийн гэрээнд заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.