Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-344

1 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 9.1.8 дахь заалт нэмсүгэй:

9.1.8.

тухайн ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх.

2 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Гаалийн тухай гэсний дараа , Генетик нөөцийн тухай гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.