huuli-nemelt
Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-30, Улаанбаатар21-ne-346
11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний тайлангаа Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.
19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
¶7. Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх.
Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хамгаалах тухай” гэсний дараа “, Генетик нөөцийн тухай”, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зөвшөөрлийг гэсний дараа энэ хуулийн 71.4 дэх хэсэгт нийцүүлэн гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “бэлтгэх” гэсний дараа “, улсын хилээр нэвтрүүлэх” гэж, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “булцууг” гэсний дараа “үндэс болон үрийг” гэж тус тус нэмсүгэй.
13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
2/¶2. Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулан ашиглаж болно.
15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
3/¶5. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгөх бөгөөд холбогдох эрхийн бичгийн мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.
17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Ургамал, ургамлын уусмал ханд, хандмал, ялгамлыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хассугай.
Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.