Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Амьтны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Амьтны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Амьтны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-347

1 дугаар зүйл.
Амьтны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг:

25.6.

Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 25.1, 29.1-д заасан тусгай зөвшөөрөл авахын өмнө Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

2/

36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэг:

36.6.

Энэ хуулийн 36.1, 36.2-т заасны дагуу амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ.

2 дугаар зүйл.

Амьтны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн хамгаалах тухай хууль гэсний дараа , Генетик нөөцийн тухай хууль гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Амьтны тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг:

20.3.

Иргэн, хуулийн этгээдийн амьтны цуглуулгыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно.

2/

36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг:

36.2.

Энэ хуулийн 36.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.