huuli-nemelt
Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАмьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-30, Улаанбаатар21-ne-348
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 11.1.3 дахь заалт нэмсүгэй:
¶11.1.3. Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байх.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн тухай хууль гэсний дараа , Генетик нөөцийн тухай гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.