Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-350

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалт:

7.2.8.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөрийн орлого.

2/

7 дугаар зүйлийн 7.3.12 дахь заалт:

7.3.12.

генетик нөөцийг тогтоох, судлах, хамгаалах, нөхөн сэргээх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, генийн санг хөгжүүлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.