huuli-nemelt
Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-01-29, Улаанбаатар21-ne-020
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶7.5. Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.4.2. банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6.в дэд заалтын даатгалын тохиолдол бий болох үед гэснийг хассугай.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.