huuli-nemelt
Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-01-29, Улаанбаатар21-ne-021
25 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
2/¶4. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн бусад байгууллага, албан тушаалтан, банк, аливаа хүн, хуулийн этгээд Монголбанк, түүний хянан шалгагчаас энэ хуульд заасан хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
¶5. Монголбанкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан, хянан шалгагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, нөлөөллийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хуульд заасны дагуу холбогдох этгээдэд мэдээлнэ.
25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт:
¶4/ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэртэй нь холбоотой аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах, холбогдох бусад зардлыг Монголбанк хариуцах.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.