huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-01-29, Улаанбаатар21-ne-024
6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
2/¶6.4. Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах болон барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандартыг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмын дагуу бүртгэж, мөрдөнө.
23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг:
3/¶23.7. Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулахад Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.
26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
¶26.5. Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн барилгын ажлын зөвшөөрөл олгох харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын хийн хоолой гэсний дараа , газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.