Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-01-29, Улаанбаатар21-ne-027

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 9.12 дугаар зүйл нэмсүгэй: 1/9.12 дугаар зүйл:

9.12 дугаар зүйл.Музейн тухай хууль зөрчих
1.

Музейн ерөнхий бүртгэл болон сан хөмрөгийн дэлгэрэнгүй бүртгэлийг музейгээс өөр газарт хадгалсан, музейн захирлын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулсан, засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Гарал үүсэл нь тодорхойгүй соёлын үнэт зүйлийг музейн сан хөмрөгт авсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Музейн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.