huuli-nemelt
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-04-02, Улаанбаатар21-ne-034
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.6, 13.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶13.6. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно.
¶13.7. Энэ хуулийн 13.6-д заасан гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон, эсхүл өөр ажил албан тушаалд сонгогдсон, томилогдсон бол Комиссын гишүүд 14 хоногийн дотор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгоно.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн таван гэснийг зургаан гэж, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн 15 хоногийн гэснийг 60 хоногийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.