huuli-nemelt
Гэрч, Хохирогчийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГэрч, Хохирогчийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-04-02, Улаанбаатар21-ne-039
4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт:
2/¶4.1.4. “хүний эрх хамгаалагч” гэж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг.
21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалт:
¶21.2.4. хүний эрх хамгаалагчийг хамгаалах асуудлаар Хүний эрх хамгаалагчийн хорооны хүсэлтээр мөрдөгч.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.1. Энэ хуулийн зохицуулалтад гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагч хамаарна.
¶5.2. Шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулж болно.
¶5.3. Энэ хуулийн 5.2-т заасан гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.
Энэ хуулийг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.