Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-04-02, Улаанбаатар21-ne-040

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 5.20 дугаар зүйл нэмсүгэй:

5.20 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1.

Хүний эрх хамгаалагчийг доромжлох, гүтгэх, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах арга хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.