huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-04-08, Улаанбаатар21-ne-035
5 дугаар зүйлийн 5.3.24 дэх заалт:
2/¶5.3.24. Хүүхдийн төлөө сан.
21² дугаар зүйл:
¶21² дугаар зүйл.Хүүхдийн төлөө сан ¶21².1. Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна.
¶21².2. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
¶21².2.1. автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого;
¶21².2.2. хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого;
¶21².2.3. бусад.
¶21².3. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶21².3.1. хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;
¶21².3.2. олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;
¶21².3.3. олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.
¶21².4. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.