huuli-nemelt
Хүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-04-08, Улаанбаатар21-ne-037
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.6, 16.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶16.6. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө сантай байна.
¶16.7. Энэ хуулийн 16.6-д заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.