Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-04-29, Улаанбаатар21-ne-038

1 дугаар зүйл.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

3.1.2.

“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;

2/

5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

5.4.

Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан

Улсын Их Хурлын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн