Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-05-21, Улаанбаатар21-ne-053

1 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “хадгаламж” гэснийг “даатгагдах хадгаламж” /цаашид “хадгаламж” гэх/” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.