huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-06-11, Улаанбаатар21-ne-055
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай гэснийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувьтай гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2021 оноос эхлэн 12.5 хувиас гэснийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11.5 хувиас гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.