Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-06-11, Улаанбаатар21-ne-056

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 9.5 гэснийг 8.5 гэж, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 9.5 гэснийг 8.5 гэж, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 12.7 гэснийг 11.7 гэж, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 12.5 гэснийг 11.5 гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 12.5 хувиас гэснийг 11.5 хувиас гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.