huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-07-02, Улаанбаатар21-ne-058
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн гарчгийг Өршөөл, уучлал үзүүлэх гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн чөлөөлж болно гэснийг чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.