Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-02, Улаанбаатар21-ne-062

1 дугаар зүйл.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

3.3.

Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.