huuli-nemelt
Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-07-02, Улаанбаатар21-ne-065
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтын ажил мэргэжлийн лавлахад гэснийг ажил мэргэжлийн стандартад гэж, 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалтын улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт гэснийг ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт гэж, 8 дугаар зүйлийн 8.4.9, 8.4.20 дахь заалтын мэргэжлийн зэрэг гэснийг мэргэшлийн зэрэг гэж, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийн мэргэжлийн өндөр зэрэгтэй гэснийг мэргэшлийн өндөр зэрэгтэй гэж тус тус өөрчилсүгэй.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.