huuli-nemelt
Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-07-02, Улаанбаатар21-ne-073
4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт:
2/¶4.2.5. инфляцын түвшин.
7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
¶7.5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон энэ хуулийн 5.3-т заасан салбарын болон салбар дундын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.
4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалт:
2/¶4.2.3. нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ;
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
¶7.2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэх хугацаа нь дараагийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр байна. Хэрэв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинэчлэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрдүүлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын өртгийн гэснийг доод түвшний гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.