Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-02, Улаанбаатар21-ne-084

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн Есдүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 9.13 дугаар зүйл нэмсүгэй:

9.13 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих тухай хууль зөрчих
1.

Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийх зөвшөөрөл авахгүйгээр зураг авалт хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн буюу 06.00-22.00 цагт нэвтрүүлсэн, эсхүл кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.