Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-02, Улаанбаатар21-ne-086

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.1.49 дэх заалт:

5.1.49.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.

2/

22¹ дүгээр зүйлийн 22¹.1.7 дахь заалт:

22¹.1.7.кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.