Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-098

1 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

19.9.

Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 12.5 хувиас, 2021 онд 8.8 хувиас, 2022 онд 5.1 хувиас, 2023 онд 3.6 хувиас, 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2025 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна.

2 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 2023 гэснийг 2025 гэж, 19.2 дахь хэсгийн 2021 гэснийг 2024 гэж, 19.3 дахь хэсгийн “2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” гэснийг “2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.”гэж тус тус өөрчилсүгэй.