Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-105

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.6 дахь заалт нэмсүгэй:

7.1.6.

нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж.

2 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 0.6-1.0 гэснийг 0.6-2.0 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.1.2.

иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц;

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.