Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-106

1 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй:

9.5.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр нийслэл хотын тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх бол тухайн аж ахуйн нэгжийг төрөөс тэргүүн ээлжид дэмжинэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.