Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-109

1 дугаар зүйл.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалт:

5.1.10.

Аймаг, нийслэлийн үнэт цаас;

2/

9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсэг:

9.18.

Аймаг, нийслэлийн үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах бол Санхүүгийн зохицуулах хороонд хялбаршуулсан журмаар бүртгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой журмыг Хороо батална.

3/

10 дугаар зүйлийн 10.15.6 дахь заалт:

10.15.6.

Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах;

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Засгийн газар, гэсний дараа аймаг, нийслэл, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.