Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Нийслэл Хотын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийслэл Хотын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийслэл Хотын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-112

1 дугаар зүйл.
Нийслэл хотын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.9 дэх заалт:

4.1.8.

“автомашин угаалгын газар” гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

4.1.9.

“авто үйлчилгээ үзүүлэгч” гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.

2/

7 дугаар зүйлийн 7.2.5, 7.2.6 дахь заалт:

7.2.5.

энэ хуулийн 4.1.8-д заасан үйлчилгээ;

7.2.6.

энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын 4.1.3-т гэснийг 4.1.3, 4.1.8, 4.1.9-д гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэснийг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 0-1.0 гэснийг 0-2.0 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.