huuli-nemelt
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-07-07, Улаанбаатар21-ne-115
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶12.7. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь татварын өргүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.