Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-04, Улаанбаатар22-ne-339

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн эрх бүхий гэсний дараа этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Иргэний хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг:

282.1.

Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

2/

286 дугаар зүйл:

286 дугаар зүйл.Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох
286.1.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

286.2.

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална.

3 дугаар зүйл.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.