Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-11-04, Улаанбаатар22-ne-344

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 18¹ дүгээр зүйл нэмсүгэй:

18¹ дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
18¹.1.

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд гэрчилгээ олгоход 100 000-250 000 төгрөгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.