Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-04, Улаанбаатар22-ne-346

1 дугаар зүйл.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалт:

6.1.13.

иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах.

2/

6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:

6.2.9.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан.

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн зүйлд гэснийг зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.