Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-347

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 51.3 дахь хэсэг нэмсүгэй:

51.3.

Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.